Акцийн нөхцлүүд

«Охотники за травами» уралдааны дүрмүүд (цаашид — Дүрмүүд).

1.

Нийтлэг зүйл

1.1.

Уралдааныг зохион байгуулагч «Олон улсын компани «Сибирское здоровье».

Мэдээлэл:
Татвар төлөгчийн дугаар: 5407953006
Улсын бүртгэлийн дугаар: 1165476080362
Хаяг: 630004, Новосибирск хот, Лениний гудамж, 48, давхар 4, өрөө 64.

1.2.

Уралдаан зохион байгуулагдах нутаг дэвсгэр — ОХУ, Азербайджан, Беларусь, Болгар, Вьетнам, Герман, Энэтхэг, Испан, Казахстан, Кыргызстан, Мексик, Молдова, Монгол, Польш, Серби, Словак, АНУ, Таджикистан, Турк, Узбекистан, Украин, Чех.

1.3.

Зохион байгуулагч уралдааныг бүх нийтийн Интернет сүлжээгээр сайтаар (домен) явуулна: http://herbhunters.ru/. Уралдааныг http://herbhunters.ru/ веб хуудсаар зохион байгуулна (өргөдөл өгөх, үнэлгээ гаргах, үр дүнг зарлах).
Уралдааныг зохион байгуулагчидад opp@sibvaleo.com цахим хаягаар хандан асуулт тавьж болно.

1.4.

Уралдаан зохион байгуулагдах нийт хугацаа (тэр дундаа оролцох хугацаа, ялагчийг тодорхойлох ба/эсвэл зарлах хугацаа): москвагийн цагаар 2017 оны 4-р сарын 1-ний 00:01 цагт эхлэж, 2017 оны 6-р сарын 5-ны 23:59 цагт дуусна (хүртэл). Хэрэв нэмэлтээр өөр цаг заагдаагүй тохиолдолд энэхүү уралдааны Дүрэмд заагдсан бүх хугацааг москвагийн цагаар тооцно.
Оролцох хугацаа 2017 оны 4-р сарын 1-ний 00:01 цагт эхэлж, 2017 оны 5-р сарын 15-ны 23:59 цагт дуусна.
Ялагчдыг зарлах хугацаа: 2017 оны 6-р сарын 5. Ялагчдыг зарлах цаг: 14:00 — 23:59 цагийн хооронд.

1.5.

Энэхүү Дүрэм нь Уралдаанд оролцох хүмүүсийн хүрээ, уралдааны даалгаврын мөн чанар, шагналын хэмжээ ба хэлбэр, уралдааны журам болон үр дүнг зарлах хугацаа, мөн уралдааны даалгаварт заагдсанаар ялалт байгуулсаны төлөө олгох шагнал гардуулах журам ба хугацааг тодорхойлно.

1.6.

Уралдааны ялагч болох шагналын эзэнг тодорхойлоход санаандгүй (магадлалын) сонголт хийхгүй, харин энэхүү Дүрмийг үндэслэн зохион байгуулагч нь ялагчийг тодруулна. Уралдаан нь сугалаа эсвэл бусад эрсдэлтэй тоглоом биш юм.

2.

Уралдаанд оролцогчид

Уралдаанд Оросын Холбооны Улс эсвэл бусад улс орны нутаг дэвсгэрт оршин суух насанд хүрсэн ба чадвартай дурын иргэн оролцох боломжтой.
Уралдаанд оролцогчдын тоог хязгаарлахгүй.

3.

Уралдаанд оролцохын тулд

3.1.

Уралдаанд оролцох нөхцөлүүдийг анхааралтай судлаж, уралдаан зохион байгуулагдах сайтанд шаардлагатай үйлдлүүдийг хийснээр эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрнө:
— тестийг бөглөнө,
— уралдааны нөхцөлийн дагуу бүтээлч даалгаврыг биелүүлнэ,
— тестийн хариу болон бүтээлч даалгавраа сайтад нэвтрэх дурын аргаар дахин нийтлэнэ (репост хийнэ), мөн сайтанд дурьдсан сошиал сүлжээнүүдэд түүнийгээ байршуулна.

3.2.

Энэхүү Дүрмийн 7 бүлэгт заагдсан нөхцөлүүдийн дагуу бүтээлч даалгаврыг биелүүлнэ.

3.3.

Уралдаанд оролцогч уралдааны нөхцөлүүдийг биелүүлэхэд хориглох зүйлс:

3.3.1.

бүртгэлтэй өөр хэрэглэгчийн логин ба нууц үгийг ашиглах, учир нь ингэснээр зохион байгуулагчийг эсвэл бусад хэрэглэгч нарыг оролцогчийн хувьд будлиулах магадлалтай;

3.3.2.

Өөрийнхөө тухай, насныхаа тухай буруу ташаа мэдээлэл өгөх;

3.3.3.

Дараахь дурын мэдээлэл болон материалуудыг байршуулах:

  • улсын эсвэл бусад хуулиар тусгайлан хамгаалагдсан нууцыг агуулсан мэдээлэл, тэр дундаа гуравдагч этгээдийн хувийн амьдралын тухай мэдээлэл;

  • алан хядах эсвэл бусад хуулийн эсрэг үйл ажиллагаанд уриалан дуудсан эсвэл олон нийтэд алан хядах ба/эсвэл бусад хуулийн эсрэг үйл ажиллагааг зөвтгөсөн, бусад хэт даврах материалууд;

  • биеэ үнэлэх элементүүдийг агуулсан, мөн хүчирхийлэл эсвэл харгис хэрцгий эсвэл хуулийн эсрэг үйлдлүүдийг агуулсан;

  • шашин шүтдэг хүмүүсийн шүтлэгийг доромжилсон;

  • насанд хүрээгүй хүмүүсийн амь насыг ба/эсвэл эрүүл мэндийг аюулд оруулсан байдлын элементүүдийг агуулсан, тамхи ба/эсвэл согтууруулах ундаа хэрэглэх, сурталчлах элементүүдийг агуулсан;

  • өдөөн хатгасан, бүдүүлэг, доромжилсон болон эзэрхэг түрэмгий шинж чанартай, ёс зүй болон ёс суртахууны хэм хэмжээнд харшлах, сайт ба/эсвэл зохион байгуулагч, харъяа хүмүүст хохирол учруулах;

  • эрхийг зөрчсөн, тэр дундаа зохиогчийн, оюуны, гуравдагч этгээдүүдийн онцгой эрхийг зөрчсөн; зохион байгуулагч, харъяа хүмүүст ба/эсвэл түүний ажилтнуудыг доромжилсон эсвэл үндэслэлгүйгээр шүүмжилсэн;

  • иргэд болон байгууллагуудын бусад эрх ба ашиг сонирхолыг, Оросын Холбооны Улсын хууль эрх зүй эсвэл олон нийтийн ёс зүй, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн;

3.3.4.

Гуравдагч этгээдүүдийн оюуны эзэмшил болох объектуудыг хууль бусаар ашиглах;

3.3.5.

Мансууруулах ба сэтгэц нөлөөлөх бодисуудын хэрэглээ/үйлдвэрлэл/түгээлтийг сурталчлах текст болон дүрсийг байршуулах.

4.

Уралдааны шагналын сан

4.1.

Уралдааны шагналын сан: Оросын Холбооны Улсын Алтай мужийн нутаг дэвсгэрт аялах 10 эрхийн бичиг.

5.

Уралдаанд оролцогчийн эрх ба үүрэг:

5.1.

Оролцогчийн эрх

5.1.1.

Уралдааны Дүрмүүдтэй танилцах.

5.1.2.

Энэхүү Дүрэмд заагдсан журмын дагуу уралдаанд оролцох.

5.1.3.

Уралдааны Дүрмийн дагуу уралдааны ялагчаар зарлагдсан тохиолдолд шагнал олгохыг шаардах.

5.1.4.

Уралдааны Дүрэмд өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг авах.

5.1.5.

Оролцогч болгон хязгааргүй тооны бүтээлийг байршуулах эрхтэй. Энэ тохиолдолд нэг оролцогч байршуулсан бүтээлийн тооноос үл хамааран энэхүү Дүрэмд заагдсанаар зөвхөн нэг л шагнал авна. Хоёр дахь ба дараагийн бүтээлээ байршуулахын тулд оролцогч нь энэхүү Дүрмийн 7 заалтанд дурьдагдсан бүх үйлдлүүдийг шинээр дахин гүйцэтгэх ёстой.

5.2.

Оролцогчийн үүрэг

5.2.1.

Энэхүү Дүрэмд заагдсан болон оролцогчдод хамааралтай үйлдлүүдийг биелүүлэх.

5.2.2.

Ялагчаар тодорхойлогдсон оролцогч шагналаа авах эрхээ хэрэгжүүлэхийн тулд уралдааны Дүрэмд заагдсан хугацаанд багтаан бүх үйлдлүүдээ биелүүлэх ёстой.

5.2.3.

Уралдааныг явуулах ба шагнал олгох зорилгоор оролцогчийн дүрс, түүний хувийн мэдээлэл, зураг, ярилцлага эсвэл түүнийг уралдаанд оролцохтой холбоотой бусад материалуудыг ашиглах эрхийг зохион байгуулагчид олгох, мөн уралдааны тухай зар сурталчилгааны мэдээллийг тодорхой бус хугацаагаар, нутаг дэвсгэр хязгаарлахгүйгээр, төлбөргүйгээр түгээх.

5.3.

Оролцогчид хориглох зүйлс

5.3.1.

Өөрийн тухай мэдээллийг, өөрийн насаа гажуудуулах;

5.3.2.

дараахь мэдээллийг ачаалах ба нийтлэх. Үүнд:

  • улсын эсвэл бусад хуулиар тусгайлан хамгаалагдсан нууцыг агуулсан мэдээлэл, тэр дундаа гуравдагч этгээдийн хувийн амьдралын тухай мэдээлэл;

  • салан хядах эсвэл бусад хуулийн эсрэг үйл ажиллагаанд уриалан дуудсан эсвэл олон нийтэд алан хядах ба/эсвэл бусад хуулийн эсрэг үйл ажиллагааг зөвтгөсөн, бусад хэт даврах материалууд;

  • биеэ үнэлэх элементүүдийг агуулсан, мөн хүчирхийлэл эсвэл харгис хэрцгий эсвэл хуулийн эсрэг үйлдлүүдийг агуулсан;

  • шашин шүтдэг хүмүүсийн шүтлэгийг доромжилсон;

  • насанд хүрээгүй хүмүүсийн амь насыг ба/эсвэл эрүүл мэндийг аюулд оруулсан байдлын элементүүдийг агуулсан, тамхи ба/эсвэл согтууруулах ундаа хэрэглэх, сурталчлах элементүүдийг агуулсан;

  • бүдүүлэг үг яриа агуулсан;

  • хуулийн этгээд болон байгууллагын бусад эрх, ашиг сонирхол, Оросын Холбооны Улсын хууль эрх зүй эсвэл нийгмийн ёс зүй, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн.

5.3.3.

Уралдаанд оролцохын тулд нэгээс олон профайлыг бүртгүүлэх (уралдаанд давхар оролцох).

5.4.

5.3 заалтанд дурьдсан аливаа хоригийг зөрчвөл уралдаанд оролцох эрхийг хасна.

6.

Уралдааныг зохион байгуулагчийн эрх ба үүрэг:

6.1.

Зохион байгуулагчийн үүрэг:

6.1.1.

Энэхүү Дүрмийн дагуу Уралдааныг зохион байгуулна.

6.1.2.

Энэхүү Дүрмийн дагуу ялагчаар тодорсон оролцогчид шагналыг гардуулна.

6.1.3.

ОХУ-д хүчин төгөлдөр үйлчилж буй татвар ба татаасын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн татварын байцаагчийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

6.2.

Зохион байгуулагчийн эрх:

6.2.1.

Уралдааныг зохион байгуулагч нь энэхүү Дүрэм болон ОХУ-д хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйд заагдсан бүр эрхийг эдлэнэ.

6.2.2.

Энэхүү Дүрэмд заагдсан шаардлага ба үүрэг, үйлдлүүдийг эс биелүүлсэн оролцогчид шагнал гардуулахгүй байх.

6.2.3.

Энэхүү Дүрэмд заагдсан шаардлагад үл нийцэх оролцогчид шагнал гардуулахгүй байх.

6.2.4.

Зохион байгуулагч нь өөрийн үзэмжээр, шалтгааныг тайлбарлахгүйгээр уралдааны бүтээлийг уралдаанд оролцуулахгүй байх.

6.2.5.

Эрхийг хасах тухай шийдвэрийг даваж заалдахыг зохион байгуулагч авч үзэхгүй.

6.2.6.

Зохион байгуулагч нь хууль эрх зүйг зөрчсөн ажлыг байршуулсан оролцогчийн тухай мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэх эрхтэй.

6.2.7.

Зохион байгуулагч нь өөрийн санаачлагаар энэхүү Дүрэмд өөрчлөлт оруулах ба (ОХУ-ын Иргэний хуулийн 1058 зүйлийн шаардлагад нийцүүлэн) Дүрмийн 1.3 заалтанд дурьдсан сайтанд эдгээр өөрчлөлтүүдийг нийтлэх эрхтэй.

7.

Уралдааныг явуулах журам

7.1.

Уралдаанд оролцогчид энэхүү Дүрмийн 1.3 заалтанд дурьдсан сайтанд (цаашид — Сайт) дараахь үйлдлүүдийг хийх шаардлагатай. Үүнд:

  • Таван асуултанд хариулж тестийг бөглөнө;

  • «Оролцохыг хүсч байна» холбоосоор шилжих;

  • Дараахь үг хэллэгийг үргэлжлүүлэн текстийг бичих (яруу найргийн эсвэл үргэлжилсэн үгээр) замаар бүтээлч даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд: «Я отправляюсь в Сибирь за травой»/«I’m going to Siberia for herbs». Текстийг орос эсвэл англи хэлээр бичих ба хязгаарыг давахгүй байна (250 тэмдэгт зайтай). «Я отправляюсь в Сибирь за травой»/«I’m going to Siberia for herbs» үг хэллэг нь 250 тэмдэгтийн хязгаарт багтаагүй;

  • Оролцогчийн тухай мэдээллийн талбарыг (овог нэр, ургийн овог (байгаа бол), холбоо барих утасны дугаар, хувийн цахим шуудангийн хаяг) заавал бөглөж, уралдаанд оролцох нөхцөлүүдийг зөвшөөрч тэмдэглэгээ тавина;

  • Бүтээлч даалгавраа биелүүлж дуусаад, мэдээллийн талбарыг бөглөсний дараа тестийн үр дүнг, мөн сайтанд толилуулсан хэрэгслүүдийг ашиглан бүтээлч даалгавраа дахин нийтлэнэ (репост хийнэ);

  • Оролцогч нь тестийг бөглөж, түүний үр дүнг дахин нийтлэсний дараа (репост хийсний дараа) бүтээлч даалгавраа гүйцэтгэхийг хойшлуулах боломжтой. Энэ тохиолдолд тэрээр цахим шуудангийн хаяг, овог нэр, ургийн овог (байгаа бол) агуулсан талбарыг бөглөөд, заагдсан цахим шуудангийн хаягаар уралдаанд үргэлжлүүлэн оролцох тухай хувийн холбоосыг хүлээн авна. Уралдаанд оролцох тухай хувийн холбоос нь зөвхөн энэхүү Дүрмийн 1.4 заалтанд дурьдсан хугацаанд үйлчилнэ. Даалгаврын гүйцэтгэлийг хойшлуулах тохиолдолд оролцогч нь түүнийг хийж дууссаны дараа бүтээлч даалгавраа дахин нийтлэх (репост хийх) үүрэгтэй.

7.2.

Оролцогчидын бүх бүтээлүүдийг оролцогчид репост хийсний дараа ажлын хоёр хоногт (зохион байгуулагчийн ажлын хуваариас шалтгаалан) заавал шүүж шалгана.

7.3.

Шалгалтанд ороогүй бүтээлүүдийг уралдаанд оролцуулахгүй.

7.4.

Бүтээлийн хулгайг (бусдын санааг даадгавар бтелүүлэхэд ашиглах) зөвшөөрөхгүй бөгөөд оролцох эрхийг хасна.

7.5.

1.4 заалтанд дурьдсан «Ялагчдыг тодруулах хугацаа»-нд уралдааны ялагчдыг тодорхойлно. Зохион байгуулагчийн ажилтнуудаас бүрдэх шүүгчдийн бүрэлдэхүүний (цаашид — Шүүгчид) шийдвэрээр ялагчдыг тодорхойлно.

7.6.

Зохион байгуулагч компанийн «Охотники за травами» уралдааны шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх болон ажиллах тухай» захирлын тушаалын дагуу шүүгчдийг бүрдүүлнэ. Тушаалаар Шүүгчдийн тоог заана, Шүүгчдийн даргыг сонгож, санал өгөх журмыг тодорхойлно.

7.7.

Шүүгчдийн хурал/санал өгсөн үр дүнг зохих ёсны протоколд тусгах ба зохион байгуулж буй «Охотники за травами» уралдааны баримтуудын салшгүй хэсэг болно.

7.8.

Энэхүү Дүрмийн 7 бүлэгт дурьдсан нөхцөлүүдийг текстийн зохиогчид мөрдсөн тохиолдолд Шүүгчдийн шийдвэрээр ялагчаар хүлээн зөвшөөрөгдөж болно. Энэхүү Дүрэмд уралдааны арван ялагчдад зориулсан арван шагналыг тодорхойлсон (ялагч тус бүрд нэг шагнал оногдоно). Хэрэв оролцогчдын тоо арваас бага байвал эсвэл арваас олон байвал, гэвч энэ үед 7 бүлгийн нөхцөлүүдийг биелүүлсэн оролцогчдын тоо арваас хэтрэхгүй бол ялагчдын тоог арваас багаар тогтоож болно.

7.9.

Уралдааныг явуулах дүн эцсийнх байх ба дараахь тохиолдлуудаас бусдаар дахин авч хэлэлцэхгүй. Үүнд:

  • уралдааны дүнг зарласны дараа зохион байгуулагчийн зүгээс уралдааныг зохион байгуулах явцад ялагч уралдаанд оролцох дүрэм журмыг зөрчсөн нь илэрвэл;

  • энэхүү Дүрэмд зааснаар уралдааны шагналыг гардан авахад шаардлагатай үйлдлүүдийг оролцогч биелүүлэхээс татгалзвал эсвэл энэхүү Дүрмийн 9.3.6. заалтанд дурьдсанаар уралдааны шагналаас татгалзвал.

Дээр дурьдсан тохиолдлуудад Шүүгчид энэхүү Дүрмийн 7.6 заалтанд дурьдсанаар уралдаанд оролцсон нийт хүмүүсээс нэмэлтээр ялагчийг тодорхойлно.

7.10.

Энэхүү Дүрмийн 1.4 заалтанд дурьдсан хугацаанд болон энэхүү Дүрмийн 8 заалтанд дурьдсан журмын дагуу уралдааны дүнг зарлана.

7.11.

Уралдаанд оролцогчид өөрсдөө бие даан уралдаанд оролцохтой холбоотой гарсан зардлуудыг (тэр дундаа Интернетэд холбогдох зардлыг) даана.

8.

Уралдааны ялагчид мэдэгдэл хүргэх журам

8.1.

Дүрмийн 7 заалтанд дурьдсан нөхцөлүүдийн дагуу уралдааны ялагчийг тодорхойлно.

8.2.

Энэхүү Дүрмийн 1.4 заалтанд тусгагдсан хугацаанд багтаан Сайтанд нийтлэл байршуулах замаар уралдааны ялагчид мэдэгдэл хүргэнэ.

8.3.

Ялагчаар хүлээн зөвшөөрөгдсөн оролцогчид зохион байгуулагч нь уралдаанд оролцох явцад түүний өгсөн цахим шуудангийн хаягаар мэдээлэл илгээнэ. Хариу захидалдаа Оролцогч нь зохион байгуулагчид дараахь мэдээллийг (түүнд багтаан, гэвч үүгээр хязгаарлахгүйгээр) өгөх ёстой. Үүнд: өөрийн овог нэр, ургийн овог (байгаа бол), бүртгэлтэй хаяг, ОХУ эсвэл бусад улс орны нутаг дэвсгэрт бодитоор оршин суух хаяг, цахим шуудангийн хаяг болон холбоо барих утас зэрэг багтана. Мэдээлсэн овог нэр, ургийн овог (байгаа бол) нь 1.3 заалтанд дурьдсан бүртгэлийн бичилттэй (профайлтай) нийцэх ёстой. Оролцогч нь хариу захидлаа зохион байгуулагчийн зүгээс оролцогчийн ялалтын тухай илгээсэн мэдэгдлийг хүлээн авсаны дараа хуанлийн нэг долоо хоногийн дотор цахим холбооны сувгаар зохион байгуулагчид илгээх үүрэгтэй. Зохион байгуулагчийн хүлээн авсан оролцогчийн тухай бүхий л хувийн мэдээлэл ямар ч гуравдагч этгээдэд олгогдохгүй.

8.4.

Энэхүү Дүрмийн өгөгдөл болон 7 бүлэгт дурьдсан нөхцөлүүдийг мөрдсөн эсэхийг шалгасны дараа зохион байгуулагчийн төлөөлөгч нь ялагчид цахим шуудангийн хаягаар шагнал гардан авахад шаардлагатай дараагийн үйлдлүүдийн тухай мэдээллийг илгээнэ. Энэхүү Дүрмийг уралдаанд оролцогч (ялагч) мөрдөөгүй тохиолдолд шагналыг олгохгүй.

8.5.

Уралдааны Дүрэм болон нөхцөлүүдийг мөрдөөгүй оролцогчидод зохион байгуулагч ямарваа нэгэн мэдээлэл илгээх үүрэггүй.

8.6.

Уралдааны ялагч нь шагнал гардан авахад шаардлагатай өөрийн илгээж буй мэдээллийнхээ үнэн зөв болох ба цаг үед нийцэхийг хариуцна.

9.

Шагнал гардан авах журам

9.1.

2017 оны 7-р сарын 1-нээс 2017 оны 7-р сарын 31-ний хооронд 1 (нэг) долоо хоног үргэлжлэх Оросын Холбооны Улсын Алтай мужийн Алтай дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх аялалыг зохион байгуулагч төлбөрийг хийж, шагналд гардуулна.

9.2.

Аялалын тодорхой хугацааг зөвхөн уралдааны зохион байгуулагч л тогтооно. Уралдааны зохион байгуулагчийн тогтоосон аялалын огноог авч хэлэлцэхгүй ба хойшлуулахгүй.

9.3.

Аялалд дараахь зүйлс багтана. Үүнд:

9.3.1.

Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт ялагчийн оршин суух газраас Новосибирск хот хүртэлхи тасалбарын үнийг нөхөж олгоно, эсвэл Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гадна оршин суух ялагчийн хувьд замын зардал 30 000 рублиэс хэтрэхгүй бол оршин суух газраас Новосибирск хот хүртэлхи тасалбарын үнийг нөхөж олгоно. Хэрэв замын зардал 30 000 рублиэс хэтрэвэл ялагч өөрөө зөрүүг төлнө. Энэ тохиолдолд ялагч замын зардлаа бүрэн хариуцна, харин ялагч тасалбар худалдан авсан зардлыг батлах баримтуудыг болон тасалбараа өөрсдийг нь бодитоор толилуулсан бол уралдааны зохион байгуулагч тасалбарын үнийг бэлнээр нөхөн олгоно. Энэхүү нөхөн олголтыг ялагчид оршин суух газартаа дамжин хүрэхэд зориулах ба аялалын явцад ялагчид цугларсан мөчид олгох болно.

9.3.2.

Ялагчдыг Новосибирск хотоос аялалын явцад амьдрах газарт дамжин хүргэх (Алтай мужийн Алтай дүүрэг) болон буцаан хүргэх зардал.

9.3.3.

Алтай мужийн Алтай дүүрэгт байрлах «Печки-Лавочки» жуулчны баазад амьдрах нэг, хоёр өрөөний (сул байгаа өрөөний хангамжаас шалтгаалан) төлбөр.

9.3.4.

Аялалын явцад өгөх өдрийн гурван удаагийн хоолны зардал.

9.3.5.

Алтай муж болон Алтайн Бүгд Найрамдах Улсын суурин газруудаар аялах дөрвөн удаагийн нэг, хоёр хоногийн аялал, ижил төстэй нөхцөлүүдтэй амьдрах байраа сэлгэх тойрон аялалуудын зардал.

9.3.6.

Алтай мужийн Алтай дүүрэгт байрлах «Печки-Лавочки» жуулчны баазын нутаг дэвсгэрээс гарч зохион байгуулалттайгаар өдөр бүр (хүрэлцэн ирсэн болон явах өдөр, амралтын өдрүүдийг тооцохгүйгээр) аялалд явж мэргэжилтний оролцоотойгоор Сибирьт (Алтай мужид ) ургадаг эмийн ургамлуудыг судлана.
Тайлбар №1. Ялагч нь биемахбодийн фзиологийн онцлогоосоо хамаарч аялалд бүрэн дүүрэн хамрагдах боломжгүй тохиолдолд (хурц, архаг өвчин эмгэг, хөдөлгөөний тулгуур эрхтэний хямрал эсвэл бусад ижил төстэй шалтгаанууд) ялагч гуравдагч этгээдэд шагналыг шилжүүлэх эрхгүй. Энэ тохиолдолд ялагчийг шагналаас татгалзсанд тооцно. Тайлбар №2. Аялалын явц дахь ялагчийн биеэ авч авах байдал, түүний эрх, үүргийг аялал эхлэх өдрөөс хэд хоногийн өмнө аялагчид зохион байгуулагч тусгай баримтаар илгээнэ.
Тайлбар №3. Эрүүл мэндийн болон гэнэтийн осолын даатгалыг, мөн өөрийн амь насны бусад төрлийн бүх даатгалыг, аялалын хугаацанд үүсэх эрүүл мэндийн эсвэл иргэний хариуцлагыг шагнал авсан хүмүүс (ялагчид) өөрсдөө хариуцна. Зохион байгуулагч нь аялалын явцад шагнал авсан хүмүүсийн (ялагчдын) амь нас болон эрүүл мэндийг хариуцахгүй.

9.4.

Шагналыг гардан авахын тулд ялагч нь Алтай мужийн Алтай дүүрэгт байрлах «Печки-Лавочки» жуулчны баазад амьдрах байрыг захиалахад шаардлагатай дараахь бүхий л мэдээллийг зохион байгуулагчид олгох ёстой. Үүнд: паспортын мэдээлэл, визний тухай мэдээлэл (хэрэв ялагч нь ОХУ-ын нутаг дэвсгэрт визээр зорчих улс орны оршин суугч бол).

9.5.

Хэрэв ялагч нь өөрийн утасны дугаар эсвэл цахим шуудангийн хаяг гэх мэт холбоо барих мэдээллээ заагаагүй бол, мөн холбоо барихаар заагдсан мэдээллээр ажлын 5 (таван) өдөрт эргэж холбоо барих боломжгүй бол зохион байгуулагч нь тухайн оролцогчийн хувьд Шүүгчдийн гаргасан шийдвэрийн үр дүнг хүчингүй болгож, энэхүү Дүрмийн 7.9 заалтанд дурьдсанаар өөр оролцогчийг ялагчаар тодорхойлох эрхтэй.

9.6.

Оросын Холбооны Улсад зорчих виз, даатгал болон 9.3 заалтанд дурьдсанаас бусад зардлуудыг уралдааны зохион байгуулагч бус харин ялагч өөрөө бие даан гаргана.

9.7.

Шагналыг адил өртөгтэй мөнгөн дүнгээр орлуулахгүй.

9.8.

Зохион байгуулагч нь Оросын Холбооны Улсын хууль эрх зүйд нийцсэн татварын байцаагчийн үүргийг биелүүлнэ. ОХУ-ын хууль эрх зүйн дагуу хуулийн этгээдийн орлого 4000 рублиэс хэтрээгүй ба татвар төлөх тайлант хугацаанд зохион байгуулсан арга хэмжээнээс олсон байвал, тэр дундаа бэлэг, хожсон шагнал эсвэл бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй уралдаан, тоглоомын шагналд (ОХУ-ын Татварын тухай хуулийн 28 заалтын 217 зүйл) татвар оногдуулахгүй. Иймээс зохион байгуулагч нь тухайн зохион байгуулж буй уралдааны хүрээнд олсон орлогын тухай болон хуулийн этгээдийн төлөх татварыг суутгах, шилжүүлэхтэй холбоотой мэдээллийг татварын албанд хүргэх татварын байцагчийн үүргийг хариуцах тухайгаа шагнал хожсон оролцогчид мэдээлж байна. Уралдаанд оролцож, энэхүү Дүрмийн нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрснөөр ялагчаар тодорсон оролцогчидад дээр дурьдсан зохион байгуулагчийн үүргийн тухай зохих ёсоор мэдээлэл хүргэсэнд тооцох ба зохион байгуулж буй уралдааны хүрээнд ялагчийн гардан авсан орлого болон хуулийн этгээдийн төлөх татварын тухай татварын байгууллагад мэдээлэхэд шаардлагатай баримтын бүрдүүлэлт ба мэдээлэл хүргэхэд ашиглах өөрийн хувийн мэдээллээ оролцогч нь зохион байгуулагчид өгөх үүрэгтэй.

10.

Уралдааныг зохион байгуулах хугацаа болон нөхцөлүүдийг уралдааны оролцогчид мэдээлэх арга болон журам:

Уралдааны нөхцөлүүдийг энэхүү Дүрмийн 1.3 заалтанд дурьдсан Сайтаар уралдаанд оролцогчид ба боломжит оролцогчидод мэдээлнэ.

11.

Уралдаан шудрагаар оролцох. Ялагчийн татгалзал

11.1.

Зохион байгуулагчийн бие даан тодорхойлсоноор хууран мэхлэх эсвэл бусад хууль бус аргыг ашиглан, тэр дундаа (гэвч үүгээр хязгаарлахгүйгээр) дараахь аргуудыг хэрэглэн уралдаанд оролцохыг хориглоно. Үүнд: бот болон бусдын бүртгэлийн бичилтийг ашиглах, бусад хэрэглэгчид эсвэл оролцогчидад шагнал эсвэл бусад идэвхижүүлэх зүйлсийг санал болгох. Ялагчаар тодорсон оролцогчидийн хувьд уралдаанд оролцох эрх болон Дүрмийг мөрдсөнг шалгана.

11.2.

8.3 заалтанд дурьдсан мэдээллийг ялагч өгөхөөс татгалзвал, 5 өдрийн дотор зохион байгуулагч ялагчтай холбогдох боломжгүй байвал эсвэл ялагч Дүрмийг биелүүлээгүй бол зохион байгуулагч нь энэхүү ялагчийн эрхийг хасч, түүнд шагнал гардуулахаас татгалзах эрхтэй.
Ялагчийн эрхийг хассан тохиолдолд зохион байгуулагч нь энэхүү Дүрмийн 7.9 заалтанд дурьдсанаар өөрийн үзэмжээр өөр оролцогчийг ялагчаар тодорхойлж, түүнд шагнал гардуулах эрхтэй. Зохион байгуулагч болон түүний томилсон этгээдүүд ялагчийн эрхийг дурын цагтаа, өөрсдийн үзэмжээр, оролцогч Дүрмийг зөрчсөнг батлахаар (эсвэл хангалтай магадлалттай батлахаар) заагдсан, илэрсэн эсвэл ялагчийн өгсөн баримтууд, мэдээллийн материалууд эсвэл зохион байгуулагчийн шаардсан дурын бусад мэдээллийг үндэслэн ялагчийн эрхийг хасах эрхтэй гэдгийг ялагч хүлээн зөвшөөрнө.

11.3.

Уралдааны оролцогч шагнал гардан авахаас татгалзах эрхтэй, мөн түүнийг хүлээн авахтай холбоотой бүх эрх, үүргээс татгалзах эрхтэй, энэ тохиолдолд тэрээр цахим шуудангийн хаягаар эсвэл аялал эхлэх өдөр Новосибирск хотод хүрэлцэн ирэхгүйгээр зохион байгуулагчид захидал илгээнэ. Заагдсан тохиолдолд зохион байгуулагч нь өөрийн үзэмжээр шагналыг зарцуулах эрхтэй. Хэрэв уралдааны оролцогч шагналаас татгалзвал тэрээр дараа нь зохион байгуулагчаас шагнал нэхэх эрхгүй. Хүлээн аваагүй шагналын талаархи санал гомдлыг хүлээн авахгүй.

12.

Бусад нөхцөлүүд

12.1.

Зохион байгуулагч нь уралдааны тухай нэмэлт мэдээлэл байршуулах эрхтэй.

12.2.

Гуравдагч этгээдүүд (бусад дурын Интернет хэрэглэгчид) бүтээлийн болон тестийн үр дүнтэй сошиал сүлжээн дэх зохион байгуулагчийн хуудаснаас танилцах боломжтой гэдгийг, мөн гуравдагч этгээдүүдийн зүгээс гарах дурын хүсээгүй үйлдлүүдийг зохион байгуулагч сэргийлэх боломжгүй гэдгийг уралдаанд оролцохдоо оролцогч нь ухамсарлаж, зөвшөөрнө, гуравдагч этгээдүүдийн зүгээс гарах заагдсан үйлдлүүдэд, мөн уралдааны оролцогчид учруулсан ямарваа нэгэн хохиролд, тэр дундаа (гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр) уралдааны оролцогч хувь хүнд, эрүүл мэнд, нэр төрд хохирол учруулсанд хариуцлага хүлээхгүй. Уралдаанд оролцох явдал нь мөн оролцогч зохион байгуулагчид өөрийн бүтээлийнхээ (бүтээлч даалгаврынхаа) үр дүнг зар сурталчилгаа ба/эсвэл бусад дурын зорилгоор ашиглах зөвшөөрлийг оролцогчидод мэдэгдэлгүйгээр, төлбөр төлөхгүйгээр олгоно гэсэн утгатай. Зохион байгуулагч уралдааны оролцогчийн бүтээлийн (бүтээлч даалгаврын) үр дүнг ашиглахдаа уралдааны оролцогчийн овог нэрийг заах ёстой.

12.3.

Оролцогчийн холбоо барих операторын сүлжээний эсвэл оролцогчийн компьютер холбогдох интернет-провайдерийн техникийн сааталд зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй; үүрэн утасны операторын эсвэл оролцогчийн компьютер холбогдох интернет-провайдерийн үйлдлүүд/эс үйлдлүүдэд хариуцлага хүлээхгүй.

12.4.

Хэрэв ямарваа нэгэн шалтгаанаар уралдаан нь төлөвлөсөн ёсоор явагдахгүй бол, тэр дундаа компьютерийн вирус, Интернет сүлжээний алдаа, зохион байгуулагчийн хянах боломжгүй гажуудал, үйлдлүүд, хууль бус нөлөө, оролцоо, хуурамчаар үйлдсэн, техникийн гэмтэл эсвэл бусад шалтгаанаар уралдааны гүйцэтгэл, аюулгүй байдал, шудрага, бүрэн бүтэн зохион байгуулалтанд саад учруулах эсвэл зохих ёсоор уралдааныг зохион байгуулахыг гажуудуулсан бол зохион байгуулагч нь өөрийн үзэмжээр бие даан уралдааныг цуцлах, зогсоох, өөрчлөх, түр хугацаанд зогсоох эрхтэй ба эсвэл энэхүү уралдааны оролцогчдын гүйцэтгэсэн бүтээлч даалгаврын үр дүнг хүчингүйд тооцох эрхтэй.

12.5.

Уралдааныг зохион байгуулахтай холбоотой зохион байгуулагчийн гаргасан бүх шийдвэрүүд эцсийнх байх бөгөөд тэдгээрийг дахин авч хэлэлцэхгүй.

12.6.

Уралдаанд оролцох явдал нь уралдааны оролцогч нь зохион байгуулагчид, мөн уралдааныг зохион байгуулагчийн бусад хамтрагчидад уралдааныг зохион байгуулахад (цаашид зөвхөн энэхүү Дүрмийн заалтын утганд зориулан энэхүү этгээдүүдийг хамтад нь «Зохион байгуулагч» гэнэ) зориулж өөрийн хувийн мэдээллийг боловсруулах, тэр дундаа ОХУ-ын хууль эрх зүйн дагуу зөвхөн энэхүү уралдааны зорилгод зориулан хувийн мэдээллийг цуглуулах, системчлэх, хуримтлуулах, хадгалах, тодруулах (шинэчлэх, өөрчлөх), ашиглах, хаах, устгах зөвшөөрлийг Зохион байгуулагчид олгоно, мөн түүний хувийн мэдээллийг болон энэхүү Дүрмийн 8.2 заалтанд дурьдсанаар уралдаанд ялалт байгуулсан тухай мэдээллийг байршуулах зөвшөөрлийг олгоно гэсэн утгатай. Зохион байгуулагчид хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрлийг оролцогч өгөхдөө чөлөөтэй, тодорхой, мэдээлэл авсаны үндсэн дээр болон ухамсартайгаар олгоно. Оролцогч нь хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрлийг уралдаан зохион байгуулагдах бүхий л хугацаанд болон түүнийг дууссаны дараа 5 (тав) жилийн турш олгоно.

12.7.

Оролцогч нь зохион байгуулагчид зохих ёсны мэдэгдлийг захиалгат захидлаар илгээж дуртай цагтаа хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрлөө буцаан татан авах эрхтэй. ОХУ-ын 2006 оны 7-р сарын 27-ны өдрийн № 152 тоот-Улсын хууль «Хувийн мэдээллийн тухай» (цаашид – «Хувийн мэдээллийн тухай» Хууль) дагуу оролцогч нь хувийн мэдээллийн субъектуудын бусад эрхийг эдлэнэ. Оролцогч хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрлийг татан авахад тэрээр автоматаар уралдаанаас хасагдаж, шагнал авх боломжгүй болно.

12.8.

Энэ тохиолдолд зохион байгуулагч нь ялагчид/оролцогчид шагнал олгохоос татгалзана эсвэл хэрэв зохих шагналыг оролцогч хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрлийг татан авахаас өмнө олгосон бол буцаан нэхэх эрхтэй (мөнгөн өртөгөөр). Зохион байгуулагч нь хувийн мэдээллийг боловсруулахдаа «Хувийн мэдээллийн тухай» Хуулийн зарчмууд ба дүрмийг баримтлана.

12.9.

Оролцогч мэдээллээ өгөөгүй эсвэл цаг үеийн бус (буруу) ба/эсвэл тодорхой бус (зөв биш) мэдээлэл өгсөн бол зохион байгуулагч ялагчид/оролцогчид шагнал гардуулах үүргээс чөлөөлөгдөж, энэхүү оролцогч автоматаар уралдаанаас хасагдана.

12.10.

Энэхүү Дүрэмд ашиглагдах нэр томъеонууд зөвхөн энэхүү уралдаанд хэрэглэгдэнэ.

12.11.

Энэхүү уралдаанд хамаарах бүх зөрчил маргааныг ОХУ-ын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн дагуу шийдвэрлэнэ.